Чанарын удирдлагын тогтолцоо /HACCP/ гэж юу вэ, яагаад хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?

HACCP СТАНДАРТЫН ТУХАЙ

HACCP нь анх 1960-аад онд Америкийн сансрын нислэгийн удирдах төв буюу NASA-аас сансрын хөлгийн нисгэгч нарт зориулсан маш эрүүл хүнсийг бэлтгэхэд зориулж Пилсбери компанитай хамтран өндөр нууцлалтай боловсруулан гаргасан төсөл байсан бөгөөд хамгийн чанартай эрүүл хүнсийг эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлд үйлдвэрлэх үйл ажиллагаа байсан юм.

Хүнсний аюулгүй байдлыг хангах менежментийн аргуудаас хүнсний үйлдвэрлэлийн явцад аливаа нэг эрсдэл гарахаас өмнө технологийн аюултай үе шат бүр дээр эрсдлүүдийг үнэлж, хяналт тогтоох зарчим дээр үндэслэдэг Аюулын дүн шинжилгээ, эгзэгтэй цэгийн хяналт буюу HACCP тогтолцоо нь хүнсний аюулгүй байдлыг хангах үр дүнтэй удирдлагын хэрэгсэл болдог. HACCP-г өнөө үеийн хүнсний эрүүл ахуйн хяналтын хамгийн оновчтой арга мөн гэж олон улсын төвшинд хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд ялангуяа экспортын зориулалттай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай хэрэгжүүлснээр хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал тогтворжиж, улам дээшлэх болно гэж үздэг.

НАССР тогтолцоог хэрэгжүүлснээр дараах ач холбогдолтой

Үйлдвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүний шат дамжлага бүрд аюулгүй найдвартай байдал нь дээшлэнэ. Хүнсний бүтээгдэхүүний үр ашиггүй зардал багасч, их хэмжээний үйлдвэрлэлийн гологдол, үл тохирол гарахаас сэргийлж чадна. Шинжлэх ухаанаар батлагдсан мэдээлэл дээр тулгуурлах тул, өнөө хүртэлх туршлага болоод өөрийн мэдрэмжээрээ хийж ирсэн эрүүл ахуйн хяналтыг бодвол тогтвортой, аюулгүй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой болно.

Үйлдвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүний шат дамжлага бүрд аюулгүй найдвартай байдал нь дээшлэнэ.

Хүнсний бүтээгдэхүүний үр ашиггүй зардал багасна.

Олон улсын зах зээлд гарах боломж нээгдэнэ

Ажилтан өөрийн үүргээ гүйцэтгэхэд ойлгомжтой байдаг.

Бүтээгдэхүүний аюулгүй байдал нь баталгаатай гэдэгт итгэлтэй болж сонголт хийхэд хялбар болно.