Малын тулгуур яс нь биеийн хүндийн жинг дааж, тээж явдаг хамгийн бат бөх төдийгүй маш олон төрлийн амин дэм, эрдэс бодис, кальци, төмөр агуулдаг болохыг олон улсын эрдэмтэд нотолсон байдаг. Хонь, Үхэр, Адууны ясны шөл нь хий ядаргааг тайлж, тамир тэнхээ оруулах, дархлааг дэмжихээс гадна үе мөч, хууч өвчнийг анагаах, ханиад томууг дарах, эрч хүчээр тэтгэх олон талын ашигтай органик бүтээгдэхүүн юм. Ясны өтгөрүүлсэн шөл нь дараах давуу талуудтай
-
Үений эрүүл байдал нь холбоос, шөрмөс, ясны төгсгөлүүдэд байдаг каллоген ширхэгтэй ихээхэн холбоотой. Каллоген гэдэг нь үеийг эрүүл байлгадаг хамгийн чухал молекул юм. Булууны ясанд глюкозамин, хондротин, гиалуроны хүчил гэх мэт биед хэрэгтэй олон бодисууд агуулагддаг.
-
Ясны шөл нь үс, арьс, хумсыг сайхан болгодог ба эдгээрийн нол бүтэц болох каллогенийг маш олон төрлийн нэмэлт болон гоо сайхны бүтээгдэхүүнээс авч болно. Харин ясны шөлийг тогтмол ууснаар хямд үнээр, найдвартай, чанартай каллогенийг авах боломжтой.
-
Гэдэсний салстыг эмчлэхэд шаардлагатай желатин гэх уураг ясны шөлөнд агуулагддаг. Гэдэсний салстын нэвчимтгий чанар ихэссэнээр харшил, аутоиммун өвчнүүдийн тохиолдол ихээр нэмэгддэг ба желатин нь хэт нэвчимтгий байдлыг бөглөж, засварлан сэргээдэг. Түүнийг ходоодны шарх, чихрийн шижин, булчингийн болон халдварт өвчнүүд болон шарласан үед хэрэглэвэл маш үр дүнтэй.
-
Махны хэрэгцээг бууруулна. Желатины хэрэглээ хангалттай байх нь махнаас авах уургийн хэрэгцээг 50% хүртэл бууруулдаг.
-
Үе мөчний болон каллоген зэрэг нэмэлт бэлдмэлүүдийг хэрэглэхээс илүүтэйгээр ясны шөл гаргаж, шөлтэй хоолондоо тогтмол хэрэглэж байх нь тэдгээр бэлдмэлээс хамаагүй үр дүнтэй, шингэцтэй байдаг.